Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“УБТЗ” ХНН: Галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээсэн

“УБТЗ” ХНН: Галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээсэн

Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар олон хоног үргэлжлэн орсон усархаг борооны улмаас төмөр зам нийтдээ 10 газар угаагдаж,  тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11:30 минутым орчмоос хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлсэн. Байгалийн давагдашгүй хүчний улмаас төмөр зам үерт ингэж олон газар зэрэг угаагдсан нь төмөр замчдад асар их хүндрэл учруулсан ч уг хүндрэл бэрхшээлийг өндөр зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвараар давж, үерт угаагдсан замыг богино хугацаанд засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээж чадлаа. Үерт угаагдсан Агуйт – Наран-Элгэн хоорондын замыг 7 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагт,  39-41 дүгээр зөрлөг болон 41-Өргөн өртөө хоорондын замыг 7 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагт сэргээн засаж дууссанаар галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээгээд байна.

Одоо Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 286,285-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276, 275-р галт тэргүүд цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна. Мөн ачаа тээврийн галт тэрэг  саадгүй аялж байна. Төмөр замыг сэргээн засах ажилд 370 шахам төмөр замчид оролцсоноос гадна аймаг орон нутаг, зарим компанийн зүгээс машин техник, шаардлагатай зүйлээр тусаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан