Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Олон нийтийн радио телевизийн зөвлөлийн гишүүдийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна. Эл зөвлөлийн хувьд 15 байдаг аж. Өнөөдрийн байдлаар намын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан аж. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, Төрийн соёрхолт зохиолч Б.Цэнддоо нарыг хуульд заасны дагуу нэр дэвшүүлээд байгааг тус байнгын хорооны хурлаар хэлэлцэж дэмжлээ. Мөн Засгийн газраас Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, “Ирээдүйгээ аврах” хөдөлгөөний тэргүүн А.Арман нарыг дээрх зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлснийг ч мөн адил дэмжив. Харин УИХ-аас дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх ёстой ч 29 хүний нэрийг төрийн бус байгууллагуудаас санал болгосон тул УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд саналын хуудас бөглөж дэмжиж байгаа хүмүүсийнхээ нэрсийг дугуйлав. Ингэхэд Ц.Батмөнх, Д.Гоошоохүү, С.Мягмар, Л.Пүрэвдорж нар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 10-9-ынх нь саналыг авсан тул Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд тус бүр нэр дэвшүүллээ. Ийнхүү Ерөнхийлөгчөөс хоёр, Засгийн газраас хоёр, УИХ-аас дөрвөн хүний нэрийг тус бүр нэр дэвшүүлснээр Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг сонгох ажил шуударч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдах болж байна.
Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
























