Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөх худал мэдээлэл тараавал хорих ялаар шийтгэнэ
Зах зээл дээр давамгай байдалтай байгаа аж ахуйн нэгжийн удирдлага өөрийн дураар хариуцлагагүй мэдэгдэл хийснээр нийгмийн тогтвортой бус байдал үүсгэсэн “НИК” ХХК-ын үйлдлээс болж ШӨХТГ эрүүгийн хуульд нэмэлт оруулах заалтыг боловсруулжээ. Үүнийгээ Засгийн газарт өргөн барихаар болсон байна. Энэ хуулийн төсөлд зааснаар хэрэв худал мэдээлэл тарааж, нийгэм, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд 5-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэхээр тусгажээ.
Уг хуульд нэмэлт оруулах тухай төслийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны .. дугаар Улаанбаатар
сарын ...-ны өдөр хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эрүүгийн хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:
“851 дүгээр зүйл. Нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулахад хүргэх худал мэдээлэл тараах
851.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдол бүхий салбар буюу эрдэс баялаг, газрын тос, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарын талаар худал мэдээлэл тараасны улмаас уг салбарын хэвийн үйл ажиллагаа алдагдсан бол таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

0 Сэтгэгдэл