Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна

Д.Сарангэрэлд суудал засч байгаа бололтой
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхлэх гэж байна. Энэ хуралдаанаар МАН-ын намын жагсаалтад бичигдсэн Д.Сарангэрэл тангараг өргөнө. Харин одоо Чуулганы танхимын баруун жигүүрийг эзэлдэг МАН-ын гишүүд шинээр тангараг өргөх Д.Сарангэрэлдээ суудал засч байгаа сураг чимээ байна.
Улс төр

Улс төр сонирхохооргүй баяжчихсан уу бид чинь
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-уудыг сонгох сонгууль болж өнгөрлөө. Угтаа бол хууль тогтоох дээд байгууллага-УИХ-ын гаргасан бодлого шийдвэр, Гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлж байгаа ажлыг анхан шатанд нь, яг газар дээр нь хэрэгжүүлэх байгууллага, зарим хүний хэлээд байгаагаар аймаг суманд, айл гэрт нь хэн яаж хүргэх вэ, тэр нь иргэдийн амьдралд хэрхэн тусах вэ гэдгийг хариуцах хүмүүсээ сонгож байгаа хэрэг шүү дээ.
Гэтэл.....
Улс төр

“ЦЭНХЭР” НЬ УЛАЙЖ, “УЛААН” НЬ “ЦЭНХЭРТСЭН СОНГУУЛЬ
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль дууслаа. Гэвч орон нутгийн сонгуулийн нэгдсэн дүн гараагүй байна. Улс төрийн зарим намын хувьд хэсгийн хороодод ажилласан ажиглагчаараа дамжуулж авсан мэдээллээ сонгуулийн санал хураах хуулийн хугацаа дууссан мөчөөс олон нийтэд хүргэв. Гэхдээ энэ бол эцсийн дүн мэдээ биш гэдгийг хэлэх нь зүйтэй.
Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооныхон мэдээлэл хийх болов уу гэсэн хүлээлт ч өчигдөржингөө үүслээ. Гэвч тэд мэдээлэл хийсэнгүй.
Улс төр

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ИРЦ ХҮРЭЭГҮЙ Ч УИХ-ЫН СОНГУУЛЬ ДАХИН ЯВУУЛАХГҮЙ
УИХ-ын өнгөрсөн сонгуулиар Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшсэн Б.Батзориг, Д.Арвин нар 28 хувийн санал авч чадаагүй тул дахин өрсөлдөхөөр болсон. Дахин сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулсан ч чухам хэн ялсан нь одоогоор тодорхойгүй байна.
Улс төр
Олон газар ирц хүрээгүй нь Шинэчлэлийн Засгийн газар иргэдэд тааламжтай бус байгаагийн хэлбэр гэв
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Э.Энхболд нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд МАН 21 аймгаас есөд нь ялалт байгуулжээ. Тухайлбал, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт МАН-аас дэвшсэн нэр дэвшигчид ялалт байгуулсан байна.
Улс төр
Архангай аймагт АН олонхи болжээ
Өчигдөр болсон аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд Архангай аймагт цэнхэрүүд ялжээ. Архангай аймгийн 18 сум, аймгийн төвийн нийт 24 тойргоос Ардчилсан нам 13 суудалд нь эзэн болсон байна. Харин МАН 11 суудал хадгалсан бол гуравдагч улс төрийн намаас суудал авч чадаагүй аж.
Улс төр

Аймгуудаас сонгуулийн дүн ирсээр байна
Өчигдөр болсон сонгулийн дүнгийн талаар аймаг орон нутгаас ирүүлж байгаа мэдээллээр Орхон аймгийн ИТХ-ын 19 суудлаас 11-ийг нь АН-аас нэр дэвшигчид авсан байна. Харин сумдаас Баян-Өндөр, Жаргалант суманд АН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулж, цэнхэр тойрог болгожээ.
Улс төр
Сүхбаатар аймагт АН үнэмлэхүй ялалт байгуулжээ
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч сонгох сонгуулиар Сүхбаатар аймагт АН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Сүхбаатар аймгийн 13 сумын 12-нт Ардчилсан нам ялалт байгуулсан бол Баруун урт хотын 21 суудлын 20-д нь мөн ардчилагчид ялалт байгуулжээ. Үндсэндээ Сүхбаатар аймгийн ИТХ-ын хоёр хувьд л МАН-ын төлөөлөгчөөр суухаар болсон байна.
Улс төр
УИХ-ын чуулган хойшиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшлогдлоо. Энэ хуралдаанаар Өвөрхангай аймгаас сонгогдсон Г.Батхүү, Д.Зоригт болон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн суудлыг бөглөх Д.Сарангэрэл нар тангараг өргөх ёстой. Гэвч УИХ-ын гишүүд орон нутгийн томилолтоосоо ирээгүй байгаа аж. Тиймээс хуралдааныг маргааш 10:00 цагт хуралдуулахаар товлов.
Улс төр
Дорноговьд АН олонхи болжээ
Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага аймаг, сумын ИТХ-ыг сонгох сонгуулиар Дорноговь аймагт АН ялсан байна.
Тус аймаг ИТХ-ын 18 тойргийн 12-т нь АН ялснаар намын жагсаалтаар орох гишүүдтэйгээ олонхи болох нь тодорхой болжээ. Харин МАН тав, МАХН нэг торйогт ялсан байна.
Улс төр

ӨНӨӨДӨР ДӨРВӨН ГИШҮҮН ТАНГАРАГ ӨРГӨХ ҮҮ
Өнөөдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг танилцуулна. Энэ нь МАН-аас жагсаалтаар орж ирэх Д.Сарангэрэл, МАХН-ын жагсаалтаар орж ирэх Ц.Оюунбаатар, АН-аас Өвөрхангай аймагт сонгогдсон Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргүүлэх тухай танилцуулах бололтой.
Улс төр
Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэр дэвшигчийг хассан гэх мэдээлэл иржээ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэр дэвшигчдийг хассан гэх мэдээлэл СЕХ-нд иржээ. Үүний дагуу СЕХ-ноос Сонгуулийн хороон даргатай холбогдож энэ талаар тодруулахад, “Бидэнд тийм мэдээлэл ирээгүй” гэж хэлжээ. Харин нэр дэвшигчийг хассан тухай мэдээллийг сонгуульд хянагч хийж байгаа иргэн ирүүлсэн байна. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд энэ асуудлыг тодруулж, шийдвэрлэхийг үүрэг болгоод байгаа юм байна.
Улс төр

23399 хүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авчээ
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулиар өвчний улмаас болон хууль хяналтын байгууллагад байцаагдаж, баривчлагдсан хүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал авна гэж заасан. Улсын хэмжээнд СЕХ-нд 24903 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцагаар санал өгөх хүсэлт гаргасан байна.
Улс төр

Улсын хэмжээнд сонгуулийн ирц 39.22 хувьтай байна
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирцийн 16:00 цагийн байдлын мэдээллийг өглөө. СЕХ-ноос өгсөн мэдээлэлээр нийслэлийн сонгогчдын 31.64 хувь нь орон нутгийн сонгуульд саналаа өгчээ. Улсын хэмжээнд 39.22 хувь нь сонгуульд санал өгөөд байгаа аж.
Улс төр




























