Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Я.Содбаатар, У.Хүрэлсүхийн өрөөнд тухална
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн оронд орж ирж байгаа Д.Сарангэрэлийн гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлнэ. Харин УИХ-ын Тамгын газраас Д.Сарангэрэлийн суух өрөө болоод, суух суудлыг нь засчээ. У.Хүрэлсүхийн хувьд УИХ-д хоёр удаа гарсан улс төрч, намын генсек байсан гэдэг утгаараа эхний эгнээнд суудаг байсан. Мөн Төрийн ордны гуравдугаар давхарт бусд гишүүдийг бодвол хавьгүй том өрөөтэй байсан. Тэгвэл шинэ зохион байгуулалтаар түүний өрөөнд Я.Содбаатар орж, Я.Содбаатарын өрөөнд Д.Сарангэрэл суухаар болжээ. Харин чуулганы танхимд хэрхэн суух эсэх нь тодорхой болоогүй байна. Учир нь, МАН-ынхан чуулганы хуралдааны танхимд орж ирэхгүй байгаа юм. Юутай ч шинэхэн гишүүний суух өрөөг тодорхой болгожээ. Ер нь, цаашид УИХ-ын гишүүдийн өрөө, суух суудал багагүй өөрчлөгдөх магадлалтай. Шинээр таван гишүүн тангараг өргөх болохоор гишүүдийн эрэмбээс шалтгаалж, хаана хэрхэн суухыг УИХ-ын Тамгын газрынхан зохицуулалт хийх болов уу.
0 Сэтгэгдэл
























