Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна

Ч.Хүрэлбаатар, Д.Бат-Эрдэнэ нар ажлаа тасалжээ
Шинэ он гарснаас хойш товлосон УИХ-ын байнгын хорооны хурал, чуулганы хуралдаан цагтаа эхлэхгүй хойшлох, бүр цуцлах тохиолдол гарч байна. Энэ нь мэдээж, УИХ-ын гишүүдийн ирцтэй холбоотой. Өнөөдөр л гэхэд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өглөө 09:00 цагт хуралдахаар товлосон байлаа.
Улс төр

Шүүхийн багц хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд “Монголын шүүхийн шинэчлэлийг өнөөдрөөс эхэлж байгаа юм байна. өмнө нь хэний төлөө ажиллаж байсан юм бэ. Өмнө төрд үйлчилдэг байсан юм уу. Тэгэхээр ард түмэнд үйлчлэх гээд байгаа юм уу, төрдөө үйлчлэх гээд байгаа юм уу” гэсэн шүүмжлэлийг гаргаж байсан юм. Харин Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зориг, “Шүүх ард түмэнд үйлчилдэг, шударга байсан. Одоо ч үйлчилнэ” гэлээ.
Улс төр

Намаараа талцалгүй эрч хүчтэй ажиллахыг хүслээ
Шинэчлэлийн Засгийн газар сар болгон аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийдэг уламжлалтай. Тэгвэл Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг дөрөвдэх удаагийн цахим хурлаа хийв. Энэ удаагийн хурлын онцлог нь орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон удирдлагуудтай уулзаж байгаа юм.
Улс төр

Зургаан аймгийг маргаанаа эцэслэхийг шаардав
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 15 аймаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хийж Засаг даргаа сонгож, түүнийг нь Ерөнхий сайд батламжлаад байгаа юм. Харин Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дундговь аймаг Засаг даргаа сонгооогүй байгаа юм. Үүнээс Говьсүмбэр, Сэлэнгэ аймагт сонгууль маргаантай болсон учир асуудал нь хуулийн байгууллагаар хянагдаж байгаа аж.
Улс төр

ТӨСӨВ ЗАРЦУУЛАХ ЭРХ МЭДЭЛ ИРГЭДЭД ШИЛЖЛЭЭ
Төсвийн мөнгийг дарга нар мэдэж, зарцуулдаг цаг ард үлдлээ. Учир нь, энэ сарын 1-нээс эхэлж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр төсөв зарцуулах эрх мэдэл иргэдийн гарт шилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагт ямар ажил хийх шаардлагатай байгааг иргэн таны саналаар шийдвэрлэх юм.
Улс төр

Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаандаа оролцуулна
МАН бүлэг өнөөдөр албан ёсоор хуралдаагүй ч ирэх долоо хоногийн даваа гаригаас ажлаа жигдрүүлнэ гэдгээ тус намынхан хэлж байна. Ингэхдээ бүлгийн хуралдаан болгондоо Засгийн газрын сайд нарыг оролцуулж холбогдох мэдээллийг сонсч байхаар дэг тогтжээ.
Улс төр

Ерөнхийлөгч жиргээчидтэй Цэцээ гүний оргилд гарав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны хамгийн анхны өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд жиргээчдийн хамт Цэцээ гүний оргилд гарч хийморио сэргээв. Ерөнхийлөгч болон жиргээчид бүтэн хагас цаг өгсч оргилд хүрлээ. Оргилоос буцах замдаа Цэцээ гүн өөд өгсч явсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багийнхантай тааралдаж шинэ оны өнгө төрх, бусад сэдвээр ярилцав.
Улс төр

Европын холбооны орнууд визийн нэгдсэн системд орно
Ирж байгаа 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Шенгений визийг Европын холбооны аль ч улсын ЭСЯ, консулын газраас олгодог болох юм байна. Европын холбооны бүрэлдэхүүнд багтдаг аль ч улс Шенгений виз бүрдүүлэхэд шаардлагатай нэгдсэн баримт бичгийн загвартай болж нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хүссэн хүнд виз гаргадаг болно гэнэ.
Улс төр

Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойг тохиолдуулан Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв. Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо.
Цэцэг өргөхөд үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагслаа.
Улс төр

Монгол хүнийг үнэлэмжтэй болгохоор судлаж байна гэв
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 11 дэх илтгэл”-ийг хэлэлцлээ. Энэ удаагийн илтгэлд Хорих байгууллага ба хүний эрх, Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлууд, Уул уурхай ба хүний эрх болон Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн талаар тусгажээ.
Улс төр

Шүүхийн багц хуулийг хэлэлцэхээр болов
Шүүхийн тухай багц хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болоод эдгээр хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.
Улс төр

Ахмадууд орон нутагт амьдрах тусламж хүслээ
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээж авах 11 11 төвд ахмад настан Т.Бямбарагчаа, Н.Норжин нар хандаж “Нийслэлийн төвлөрөл, утааг багасгахад хувь нэмрээ оруулж орон нутагт амьдармаар байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Үнэгт багт шилжин суурьших хүсэлтэй ч санхүүгийн боломж тааруу байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч энэ нутагт газар, гэр олгож өгнө үү” гэжээ.
Улс төр






























