Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Хуулийн зарим заалтыг эргэж харах шаардлагатай гэв
УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагын хуралдааны талаар тус бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус намын бүлэг удирдлагын түвшиндээ хуралдаж, зарим асуудлын талаар хэлэлцсэн байна. Тодруулбал, энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Түүнчлэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар ч ярилцсан гэнэ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн энэ хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудалд илүү анхаарах ёстой гэв. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдвал бүрэн эрхийг нь түтгэлзүүлнэ гэсэн заалтыг дэмжиж байгаа бол мөрдөн байцаагчийн санал болгосноор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай заалтыг дэмжихгүй байгаа аж.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
























