Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Зургаан аймгийг маргаанаа эцэслэхийг шаардав
Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр 15 аймаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хийж Засаг даргаа сонгож, түүнийг нь Ерөнхий сайд батламжлаад байгаа юм. Харин Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дундговь аймаг Засаг даргаа сонгооогүй байгаа юм. Үүнээс Говьсүмбэр, Сэлэнгэ аймагт сонгууль маргаантай болсон учир асуудал нь хуулийн байгууллагаар хянагдаж байгаа аж. Тиймээс энэ аймгийг асуудлаа шийдсэний дараа Засаг даргыг нь батламжлана гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Мөн Дорнод аймгийн ИТХ-аас ирсэн шийдвэрийг Засгийн газрын тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд буцаасан гэнэ. Говь-Алтай аймгийн тухайд ИТХ хурал нь одоо болтол анхдугаар хурлаа хийгээгүй байгаагаас Засаг дарга, ИТХ-аас сонгож чадаагүй байгаа аж. Хөвсгөл, Дундговь, Говьсүмбэр аймгийнхан ИТХ-аа хууль зөрчин хуралдуулж, Засаг даргад нэр дэвшүүлсэн хүний нэрийг Ерөнхий сайдад ирүүлжээ. Гэвч ИТХ нь хууль бус байсан учир батламжлах боломжгүй гэж үзсэн байна. Тиймээс дээрх аймгуудыг хуулийн дагуу хуралдаанаа хийж Засаг даргад нэр дэвшүүлж байгаа хүнийхээ нэрийг явуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов. Мөн тэрээр хэлэхдээ, хэдийгээр Засаг даргаа сонгоогүй зургаан аймаг байгаа ч нутаг орон эзэнгүй байх ёсгүй шүү. Хуучин дарга нар нь ажлаа үргэлжлүүлэх ёстой шүү гэдгийг захисан юм.
0 Сэтгэгдэл
























