Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Ч.Хүрэлбаатар, Д.Бат-Эрдэнэ нар ажлаа тасалжээ
Шинэ он
гарснаас хойш товлосон УИХ-ын байнгын хорооны хурал, чуулганы хуралдаан
цагтаа эхлэхгүй хойшлох, бүр цуцлах тохиолдол гарч байна. Энэ нь мэдээж,
УИХ-ын гишүүдийн ирцтэй холбоотой. Өнөөдөр л гэхэд УИХ-ын Аюулгүй
байдал, гадаад бодлогын байнгын хороо өглөө 09:00 цагт хуралдахаар
товлосон байлаа. Гэвч гуравхан гишүүн ирж, бусдыгаа удтал хүлээсний
эцэст хуралдаанаа цуцалсан юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо
10:00 цагт хуралдах байсан ч мөн л гишүүдийн ирц хүрэхгүй байсаар 11:00
цагийн үед эхэлсэн. Уг нь, чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоног
бүрийн пүрэв, баасан гарагийн өглөө 10:00 цагт эхлүүлдэг. Харин өнөөдөр
15:00 цагт товлосон байлаа. Учир нь, чуулганаар хэлэлцэх зарим асуудлыг
холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж ийн хойшлуулсан байв.
Гишүүдийн ирц хүрэхгүй байсаар чуулганы хуралдаан ч цагтаа эхэлсэнгүй.
Шинэ жилийн баяр тэмдэглээд гишүүд нэг л назгай байх шиг.
Уг нь, УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээнээс үзвэл, УИХ-ын 74 гишүүнээс 62 нь ажилдаа иржээ. Зургаа нь гадаадад, нэг нь орон нутагт яваа бол гурав нь өвчтэй, хоёр нь шалтгаангүй тасалсан байв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан БНСУ, Х.Тэмүүжин Канад, М.Батчимэг АНУ, С.Баярцогт БНСУ, Д.Батцогт Хонконг, Д.Тэрбишдагва Сингапур руу явжээ. Харин УИХ-ын гишүүн М.Зоригт Сүхбаатар аймагт яваа юм байна. УИХ-ын гишүүн Сү.Батболд, Л.Болд, З.Баянсэлэнгэ нар өвчтэй байгаа бол Ч.Хүрэлбаатар, Д.Бат-Эрдэнэ нар ажлаа тасалжээ. Ч.Хүрэлбаатар БНХАУ-ыг зорьсон бол Д.Бат-Эрдэнэ Өмнөговь руу явсан аж.

Б.Цэцэг
0 Сэтгэгдэл