Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаандаа оролцуулна
МАН бүлэг өнөөдөр албан ёсоор хуралдаагүй ч ирэх долоо хоногийн даваа гаригаас ажлаа жигдрүүлнэ гэдгээ тус намынхан хэлж байна. Ингэхдээ бүлгийн хуралдаан болгондоо Засгийн газрын сайд нарыг оролцуулж холбогдох мэдээллийг сонсч байхаар дэг тогтжээ. Ирэх долоо хоногийн даваа гаригийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг оролцуулж аймгуудын Засаг дарга нарын томилгооны талаар мэдээлэл сонсох гэнэ. Орон нутагт МАН-ынхан есөн Засаг даргатай болох боломж нь бүрдсэн. Гэвч өнөөг хүртэл Өвөрхангай, Завхан, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарыг л Ерөнхий сайд Н.Алтанхуяг албан ёсных болгоод байгаа юм. Тиймээс Засаг дарга нарын томилгоо ямар шалтгаанаар хойшлоод байгааг тодруулж мэдээлэл сонсох гэнэ. Түүнчлэн Засгийн газраас гаргаад байгаа 1.5 тэрбум төгрөгийн бондын талаар ч холбогдох мэдээллийг авна гэдгийг бүлгийн дарга Н.Энхболд хэлсэн юм.
0 Сэтгэгдэл
























