"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Бундестагийн дэд ерөнхийлөгч айлчилна
ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 24-30-нд манай улсад айлчилна. Төлөөлөгчид өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод бараалхана. Мөн энэ өдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа эрхэм зочинд бараалхах юм.
Улс төр
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг алагчилж байгааг шүүмжлэв
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өчигдрөөс эхэллээ. Сурталчилгаа явуулахдаа хэвлэл мэдээллийн байгууллагынхныг алагчилж, хойд эхийн сэтгэлээр хандаж байгааг УИХ-ын зарим гишүүн шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, өргөн нэвтрүүлгийн хэдхэн телевизтэй намууд сурталчилгааны гэрээ хийж, өдөр тутмын сонин, цахим хуудас,
Улс төр

Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгаагаа Дорнодоос эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн албан ёсны сурталчилгаагаа өчигдөр Дорнод аймгаас эхлүүллээ.
Төрийн тэргүүний иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтыг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав нээж “Дарийн утаа үнэрлэсэн Чойбалсан хотыг баатар хотын хэмжээнд үнэлж, улаан тугийн одонгоор шагнасан анхны Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж юм” хэмээн үнэлсэн юм.
Улс төр

УИХ-ын чуулганы хуралдааныг завсарлууллаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны гишүүдээс хуулийн нэрийг “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 төсвийн төсөөллийн тухай” гэж өөрчлөх, үүнтэй уялдуулан Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн”
Улс төр

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ төрсөн нутагтаа очжээ
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ өнөө өглөө үүрээр нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Тэрээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сумаар дайрч иргэдтэй уулзалт хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Харин дөнгөж сая тэрээр төрсөн нутаг болох Өмнөдэлгэр суманд очжээ.
Улс төр

ТЭЦ-V станцын ТЭЗҮ-д өөрчлөлт оруулна
УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, дулааны V цахилгаан станц барих газар сонголтын талаар БОНХЯ, Эрчим хүчний яамны мэдээллийг сонссон юм. Тэдний өгсөн мэдээллээр дээрх цахилгаан станцын байршлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгожээ. 2005 онд анх ТЭЦ-III-ийн хашаан дотор уг станцыг барихаар болсон байсан ч зарим шалтгааны улмаас өөрчлөх шаардлага гарсан аж.
Улс төр

МЗХ сонгуульдаа идэвхтэй оролцохыг залуучууддаа уриална
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж /АН/, Б.Бат-Эрдэнэ /МАН/, Н.Удвал /МАХН/ нар өнөөдөр СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхлэжбайна. Сонгууль бодитой амжилттай болох нэг гол үндэс нь ирцийн асуудал байдаг.
Улс төр

Н.Энхбаяр: Н.Удвал сайд аа, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээрэй
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Тэрээр нэр дэвшигчийнхээ үнэмлэх авсны дараа намын даргатайгаа уулзахаар Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийг зорьсон юм. Нэр дэвшигчийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах үеэр хамгаалалтын албаныхан хамгаалалтаа чангатгаж сэтгүүлч, операторыг оруулсангүй.
Улс төр

Инфляцийг 6 хувьд хүргэх боломжтой гэв
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдэв. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийн түвшинг 6 хувьтай байлгах бодлогыг 2014 онд авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.
Улс төр

Д.Дагвадорж: Бөхөд ороод л аварга болдоггүй шиг, намд элсээд улстөрч болчихгүй байх
Мэргэжлийн сүмогийн 68 дахь Их аварга Асашёрюү Д.Дагвадорж дөнгөж сая Ардчилсан намын батлах гардан авч, албан ёсоор тус намын гишүүн боллоо. Тэрээр Хан-Уул дүүргийн ардчилсан намын үүрийн гишүүнээр элссэн юм. Түүнд намын батлахыг нь УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга Д.Батбилэг нар гардуулсан юм.
Улс төр

Асашёорюү Д.Дагвадорж АН-д элслээ
Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёoрюү, Долгорсүрэнгийн Дагвадорж өнөөдөр АН-д элсч батлахаа авлаа. Тэрээр нутаг дэвсгэрийн харьяаллаараа нийслэлийн Хан-Уул дүүргийн АН-ын хороонд өргөдөл гаргаж тэндээсээ батлахаа авсан байна. Түүнд Хан-Уул дүүргийн АН-ын дарга Батбилэг батлах гардуулахад УИХ-ын гишүүн Х.Баттулга байлцсан байна.
Улс төр

МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа
МАХН-аас Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал Сонгуулийн ерөнхий хороонд очиж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Түүнийг СЕХ-нд очиход Эрх чөлөөний талбайд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тэргүүтэй намын гишүүд дэмжигчид нь туг далбаа барин ирсэн байлаа.
Улс төр

Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ авлаа
МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Аваргууд овогт Б.Бат-Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Түүнийг СЕХ-нд ирэхэд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, намын нь нарийн бичгийн дарга М.Оюунчимиг, Сүхбаатар нар дагалдан ирсэн байлаа.
Улс төр































