"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Инфляцийг 6 хувьд хүргэх боломжтой гэв
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдэв. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцийн түвшинг 6 хувьтай байлгах бодлогыг 2014 онд авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Энэ хүрээнд засгийн газраас инфляцийн түвшинг бууруулж, тогтворжуулах бодлого баримтлах бөгөөд бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжиж, барилгын материалын импортыг бууруулж, дотоодод үйлдвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ удаагийн үндсэн чиглэлд хөрөнгө оруулалтын жагсаалт оруулж ирэлгүй бодлогын шинж чанартай салбаруудын асуудлыг тусган оруулж ирсэн хэмээн Н.Батбаяр сайд хэлсэн. Иргэдийн цалин хөлс нэмэгдэж байгаа хэдий ч, түүнтэй үнийн өсөлт уралдаад байна. Үнийн өсөлт цалингийн өсөлтийг давчихаад байгаа энэ үед Засгийн газраас үнийн өсөлтийг хязгаарлах, ажлын байрыг хангалттай бий болгох, иргэдийн авсан цалин амьдралд нь хүрэлцдэг байх тогтолцоог бий болгох бодлого барьж байна. Ингэж байж иргэдэд 6 хувийн инфляци үр дүнгээ өгнө гэв. Тэрээр инфляцийг 6 хувьд хүргэх бололцоотой хэмээн хэлсэн. Үүний тулд төрийн зөв бодлого явуулах учиртай онцолсон. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
0 Сэтгэгдэл























