"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ төрсөн нутагтаа очжээ
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ өнөө өглөө үүрээр нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Тэрээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сумаар дайрч иргэдтэй уулзалт хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Харин дөнгөж сая тэрээр төрсөн нутаг болох Өмнөдэлгэр суманд очжээ. Түүнийг нутгийн зон олон нь хүлээн авч байна гэж хамт яваа хүмүүс нь мэдээллэв.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэтэй хамт УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат болон бусад албаныхан дагалдаж байгаа аж. Мөн түүний гэр бүл, хоёр охин нь аавынхаа ажил хэргийг дэмжиж хамт яваа гэнэ. Түүний цувааг УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба Хэнтий аймгийн нутгийн зааг, хилээс тосч авсан байна. Аварга маань өнөө шөнөдөө Дорнод аймаг орж хоноглохоор төлөвлөөд байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ өнөө өглөө үүрээр нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Тэрээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сумаар дайрч иргэдтэй уулзалт хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна. Харин дөнгөж сая тэрээр төрсөн нутаг болох Өмнөдэлгэр суманд очжээ. Түүнийг нутгийн зон олон нь хүлээн авч байна гэж хамт яваа хүмүүс нь мэдээллэв. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэтэй хамт УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат болон бусад албаныхан дагалдаж байгаа аж. Мөн түүний гэр бүл, хоёр охин нь аавынхаа ажил хэргийг дэмжиж хамт яваа гэнэ. Түүний цувааг УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба Хэнтий аймгийн нутгийн зааг, хилээс тосч авсан байна. Аварга маань өнөө шөнөдөө Дорнод аймаг орж хоноглохоор төлөвлөөд байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл























