Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

  1. Шинэ Зеланд улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд хатагтай Клэр Патриция Фэрнлэй
  2. Бүгд Найрамдах Ливан улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Милия Жаббур
  3. Бүгд Найрамдах Иран улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Мухаммад Кешаварц Кадех
  4. Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд хатагтай Канайым Джумадиловна Бактыгулова нарыг Итгэмлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, үүрэгт ажилдаа томилогдон орсонд нь баяр хүргэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бээжин хотоос хавсран суух Элчин сайд нартай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, тэр дундаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарын хүчин чармайлт хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлоод, өөрийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан