Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг хугацаанаасаа өмнө өөрөө тарахыг уриаллаа

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхлээд удаагүй байна. Энэхүү хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Энэ удаад УИХ-ын чуулганд оролцож байгаа нь урьд нь гаргаж байсан саналаа дахин тавих гэж байгаа юм. 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учир өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. Тухайн үед УИХ-ын дарга байсан М.Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөснийг та бүхэн санаж байгаа байх. Түүнээс хойш хагас жил өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, чадвар дээшилсэнгүй. Үйл ажиллагаа нь улам дордож иргэд сонгогчдын итгэлийг бүрмөсөн алдахад хүрээд байна. Ийм учраас УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31,1 дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаасаа өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан