Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
АТГ-ын зөвлөмжийн дагуу НДС 235 тэрбум төгрөгөөр Засгийн газрын үнэт цаас худалдан авлаа
Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдлийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулсан нэмэлтийн талаар мэдээлэл өгөв
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр уг хуулийн төслийг санаачлан боловсруулж батлуулсан юм.
Улс төр

У.Хүрэлсүх:Иргэдийн санаачилга, эерэг хандлага, дэмжлэг маш чухал байлаа
Сайжруулсан шахмал түлшний хоёрдахь үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, Налайх дүүргийн төвөөс зүүн урагш барихаар төлөвлөж, бүтээн байгуулалтыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн эхлүүлж, Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан албан хаагчдад амжилт хүслээ.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөлдөж, ярилцлаа.
Энэ удаагийн сонгууль коронавируст цар тахлын нөхцөлд болох тул нийт иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, бөөгнөрөл, цугларалт үүсгэхгүй байх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хорооны хийж буй бэлтгэл ажлыг сонсов.
Улс төр

Тариаланчид хандивын аянд нэгдэв
Газар, тариалан эрхлэгч компаниуд хандивын аянд нэгдлээ. Тодруулбал, Алтан тариа ХХК-ийн Сэлэнгэ салбар, Их шинэстэй ХХК, Ургацын хишиг ХХК зэрэг нийт 13 компани нэгдэн Улсын Онцгой комисст 60 сая төгрөг хандивлан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв.
Улс төр

ЭЗБХ: Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.08) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 29 минутад эхэлж, “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улс төр

ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийг 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгчээ
Улсын Онцгой комиссын тогтмол үйл ажиллагаа явуулж буй шуурхай штаб хуралдаж байна.
“Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж байна.
Улс төр

Сөүлээс ирэх тусгай нислэг Улаанбаатарт 17:00 цагт газардана
БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрлөө. Тус агаарын хөлөг 261 зорчигчтойгоос нярай хүүхэд 3, ХМХА 2, ХӨСҮТ 2 эмч мэргэжилтэн, 12,4 тн ачаа тээвэрлэж байна.
Улс төр

ЗГ:Таван толгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барина
Засгийн газрын ээлжит хурал 08 цагаас эхлэн хуралдаж байна. Тус хуралдаанаар Таван толгойн цахилгаан станцыг бэлэн байгаа ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн байна.
Станцын хөрөнгө оруулалт Оюутолгой ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна.
Улс төр

Хүнсний ногоо, үр тарианы үр импортлох гаалийн татварыг ТЭГЛЭХ төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат, С.Бямбацогт нарын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улс төр

Байнгын хороо дэгийн хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.07) цахим хуралдаан 10 цаг 20 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Улс төр

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Өнөөдөр /2020-04-06/ УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Шинэ короновирусийн халдварын улмаас чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулахаар болсон бөгөөд нээлтийн дараа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл хуралдлаа. Зөвлөлийн хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар гишүүд санал солилцов.
Улс төр

Г.Занданшатар:Улс төрийн хийрхэл, талцлаас татгалзаж, эв санааны нэгдлийг эрхэмлэж, хүчээ нэгтгэх цаг иржээ
УИХ-ын дарга Г.Занданшатарын Монгол Улсын их хурлын 2020 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт ард иргэд ээ,
Улс төр

Х.Баттулга:Бид аюул, хямралыг тойроод гарч чадахгүй. Хамтдаа даван туулах, сөрөн шийдэхээс өөр гарц үгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“УИХ-ын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын дарга аа,
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд тархаж, сая хол давсан хүн энэ өвчнөөр халдварлаж, нас барагсдын тоо 70 мянгаас даваад буй ийм цаг үед бид хавартай золголоо.
Улс төр

С.Амарсайхан:Т.Ганболд танд баярлалаа, таны саналыг хүлээж авч байгааг уламжилья
Талбайн урд байрлах ”Хонхтой цэцэрлэг”-ийн оронд усан оргилуур барих гэж буй асуудал багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Тэгвэл энэ асуудалд “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өөрийн саналаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэсэн.
Улс төр

Т.БАЯРХҮҮ: Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ДУУДАН ИРҮҮЛЭХ ПРОКУРОРЫН МЭДЭГДЭХ ХУУДСЫГ ХОЁР УДАА ӨГСӨН
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирэнгүүт нь баривчилна гэх мэдээлэл хэд хоногийн өмнө зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү дараах мэдээллийг өгсөн юм.
Улс төр

Шинж тэмдэг нь далд үед халдварыг илрүүлэх боломжтой “2019-nCoV Assay” оношлуур хандивлалаа
Барилга, үйлчилгээний чиглэлээр 20 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Сөүл групп” компанийн хамт олон өнөөдөр Улсын Онцгой комисст 1000 ширхэг хамгийн сүүлийн үеийн оношлуурыг хандивлалаа.
Улс төр

АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛӨӨС ӨРГӨН БАРЬСАН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ-ЫН ДАРГА ХҮЛЭЭН АВСАНГҮЙ
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүдээс "Короновирусын гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай" 5 багц 38 саналтай тогтоолын төслийг нэн яаралтай Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан боловч хүлээн авсангүй.
Улс төр

Монголд суугаа Солонгос иргэд хандивын аянд нэгдлээ
Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд өнөөдөр Улсын онцгой комисст 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа. БНСУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү оношлуурын шинжилгээний хариу гурван цагийн дотор гардаг байна. Энэхүү төхөөрөмжийг мөн АНУ-д хандивласан юм.
Улс төр


























