“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
Насанд хүрээгүй 446 иргэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
СЕХ:Сонгуулийн хуулийг зөрчих зөрчил, шалгах, шийдвэрлэх ажиллагааны талаар хэлэлцлээ
Борооны ус зайлуулах шугам хоолойг цэвэрлэж байна
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг энэ сарын 20-ноос олгож эхэлнэ
Орос хэлний XXIX улсын олимпиад 200 гаруй оролцогч мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлыг зохион байгуулах төслийн талбайд ажиллалаа
Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн
KFC, Pizza Hut, Хаан Банк-ны нэрийг барьж, иргэдийг залилж байна
Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо

Б.Ундармаад зөвхөн ЖДҮ сангаас өөрийн хамаарал бүхий ААН-д зээл олгуулсан хэргээр ял оногдуулсан гэв
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Ундармааг Жижиг дунд үйлдвэрийн сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, тус шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
Улс төр

БНХАУ-Д МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ХАНДИВЛАСАН 30 МЯНГАН ХОНИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр цар тахлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэхээр 30 мянган толгой хонийг хандивласан. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар хандивын 30 мянган хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаар ахлуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан юм.
Улс төр
Ц.Элбэгдорж: Монгол Улсын иргэн байх нь хамгийн өндөр албан тушаал
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулсан юм. Тэрбээр Ардчилсан нам хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг үнэт зүйлтэй нам.
Улс төр

Орон нутгийн шуурхай хариу арга хэмжээний баг бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 89 дүгээр тушаалаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, орон нутгийн шуурхай хариу арга хэмжээний баг бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевтэй цахим уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав.
Улс төр

Бэлэн мөнгө тараах бус ажил хийх, бизнес эрхлэх боломжийг олгосноор ядуурлыг ялна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд олон улсын санхүүгийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж хамтарч ажилладаг. Энэ уламжлалаар өнөөдөр Дэлхийн банкныхантай уулзалт хийлээ. Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев болон ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану нартай Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нар уулзав. Уулзалт УИХ-аар 2021 оны төсөв, мөнгөний бодлогыг ид хэлэлцэж байгаа хариуцлагатай үед болсноороо онцлог байв.
Улс төр

8000 ХҮҮХЭД ТУТАМД ХҮҮХДИЙН НЭГ БАЙЦААГЧ АЖИЛЛАНА
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллана
Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 8000 хүүхэд тутамд хүүхдийн нэг байцаагч ажиллуулахаар боллоо.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Герман улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургалтын үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын /ХБНГУ/ Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн дунд шатны сургалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Улс төр

ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ РУУ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО
Цаг агаарын нөхцөл байдлаас улбаалж, хөдөө орон нутгийн зам үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн буюу 2020.10.20-ны өдрийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйлчилгээг цахимжууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын шинэчлэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш хөгжих боломжийг ижил, тэгш хангах талаар тусгасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цахим яам болохоор зорилт тавин ажиллаж байгаа. Үүний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон Сэргээн засах төвийн үйлчилгээг цахимжууллаа.
Улс төр


































