Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов

Сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх түр журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ
Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журмыг хавсралтаар баталсан.
Улс төр

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД БҮТЦИЙГ УГСАРЧ ДУУСГАВ
Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол улсын Засгийн газар, Эрдэнэс таван толгойн хөрөнгө оруулалтаар Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км Төмөр замын дээд бүтцийг угсарч дууссантай холбогдуулан Дорноговь аймагт ажиллаа.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ:Ульхан, Хавирга боомтыг автозамаар холбож, үйл ажиллагааг нь идэвхжүүлснээр Монгол Улсын өрсөлдөх чадвар сажирна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн Ульхан боомтод ажиллалаа. Монгол Улс хилийн 26 боомттой, үүний 13 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай холбогддог. Дорнод аймаг Хавирга, Эрээнцав, Ульхан, Баянхошуу, Сүмбэр гэсэн таван боомттой бөгөөд нэг нь ч хатуу хучилттай автозамгүй юм.
Улс төр

Хүүхдийн төлөө фонд ТББ-д цугласан 2.2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлэн өглөө
УИХ-ын 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ. Тус сангийн дансыг өчигдөр буюу 5 дугаар сарын 20-нд албан ёсоор нээсэн. Хүүхдийн төлөө фонд ТББ, Соёлын яам хамтран 350 гаруй уран бүтээлч оролцсон
Улс төр

Нийслэл хотын хөгжлийн төлөө УИХ-ын гишүүдийн Түр хороо байгуулагдаж байна
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзсан.
Улс төр

Говьсүмбэр аймагт вакцины нэгдүгээр тунд хамрагдалт 89,5 хувьтай байна
Аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 89.5 хувь, давтан тунд 25.2 хувь хамрагдаад байна. 50 хүн цар тахлын халдвар авсны 41-ийг нь аймагтаа эмчилж эдгээсэн. Өнөөдрийн байдлаар халдвар нэмж бүртгэгдээгүй, идэвхтэй голомтууд хумигдаж эхэлсэн тухай аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Од Монгол Улсын Шадар сайдад танилцуулав.
Улс төр

Х.Баттулга: Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан иргэдэд дипломат цол олгох тухай зарлиг гаргалаа.
Улс төр

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Говьсүмбэр аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан 100 ортой Нэгдсэн эмнэлгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар оролцлоо. Эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн 23 нэр төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд нэн шаардлагатай байсан PCR шинжилгээний болон амьсгалын аппаратыг энэ үеэр хүлээлгэн өгөв. Мөн ирэх сард багтаан хүчилтөрөгчийн бичил үйлдвэр байгуулж, яаралтай мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэн мэс заслын өрөөний вакуумжсан агааржуулалтын системийг шийдэж өгөхөө илэрхийллээ.
Улс төр

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий аймаг дахь албан томилолт үргэлжилж байна. Аялал жуулчлалыг газар зүйн байрлал, байгаль, түүх, соёл зэргийн нөөцөд тулгуурлан бүсчилж хөгжүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан танилцуулав.
Улс төр

УОК:0-17 насны хүүхдээс хот хооронд зорчиход Ковид-19-ын шинжилгээ хийлгэхийг шаардахгүй
УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баталлаа.
Журмаар зохицуулагдах үйл ажиллагааны талаар УОК-ын гишүүн Ц.Ганзориг, НОК-ын гишүүн Т.Гантөмөр нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Улс төр

Чингис хот-Бэрх чиглэлийн автозамыг ирэх онд ашиглалтад оруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа автозам, тэр дундаа Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай автозамын ажлын явцтай танилцлаа.
Улс төр

































