Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Нийслэл хотын хөгжлийн төлөө УИХ-ын гишүүдийн Түр хороо байгуулагдаж байна

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм. Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүдийг Хотын дарга урьж, ирэх жилүүдэд хийх ажлаа танилцуулж, санал солилцсон нь нийслэлийн түүхэнд анх удаа болсон үйл явдал байлаа.

Нийслэл хотод хуримтлагдсан, шүүмжлэл дагуулсан олон асуудал байна. Эдгээр асуудлыг нийслэл хот дангаараа шийдэхэд хүчин мөхөсдөж байна. Иймээс УИХ, Засгийн газартай хамтарч шийдэхээс өөр аргагүй нөхцөл байдал бий болоод удлаа. Ийм ч учраас нийслэлийн удирдлагуудтай уулзах үеэрээ УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал санаачилга гаргасан юм. Үүнийг нийслэлийн есөн дүүргээс иргэдийн итгэлийг хүлээн, сонгогдсон 22 гишүүн дэмжин, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн Нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах тогтоолын төслийг санаачлан, өргөн барихад бэлэн болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан