Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
"Хүүхдийн нүдний эрүүл мэндийн өнөөгийн байдал" цахим хурал боллоо

ХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь ЭМС-ын А/187 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, эмч мэргэжилтнүүдэд 2021 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээний хүүхдийн нүдний тандалтын бүртгэл мэдээллийг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор "Хүүхдийн нүдний эрүүл мэндийн өнөөгийн байдал" сэдвээр 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цахим хурал зохион байгуулав.

Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нээж, хуралд ЭХЭМҮТ, АӨСҮТ, Хүүхдийн төв сувилал, 21 аймаг, аймаг, дүүргийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нүдний эмч, сувилагч, сум, өрхийн ЭМТ-ийн эмч, сувилагч, бага эмч нар бүхий 85 эмч, мэргэжилтнүүд Zoom-р холбогдон оролцлоо.

Цахим хуралд “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” ЭХЭМҮТ-ийн ТСА-ны судлаач эмч Г.Батзул, “Сул хараа, сохролоос сэргийлэх нярайн нүдний скрининг шинжилгээ” сэдвээр ЭХЭМҮТ-ийн НМЗТ-ийн эрхлэгч, тэрүүлэх зэргийн эмч Г.Нансалмаа нар мэдээлэл хийлээ.

Энэхүү цахим хурал нь улсын хэмжээний хүүхдийн нүдний эрүүл мэндийн өнөөгийн байдал, нүдний тусламж үйчилгээнд анхаарах зүйлсийг хэлэлцүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн ач холбогдол бүхий хурал боллоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан