Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламжийг ижил түвшинд үзүүлнэ гэдгийг онцлов

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Нийслэл, дүүргийн шуурхай штабын алба хаагчидтай уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж, нас баралтын тоо буурахгүй байгаа энэ үед цар тахлыг эрсдэл багатай даван туулахын тулд нэгдсэн нэг удирдлагын системээр ажиллах нь чухал. Халдвар авсан хүмүүсийг эмчилж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, орон нутгийн эмнэлгүүд ижил түвшинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Үүний тулд бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах шаардлагатай байна. Нэгдсэн шуурхай штаб мэдээллийн менежмент, нөөцийн менежментийг оновчтой гаргаж ажиллана. Бараа материалын нөөцийг бодитоор тооцоолохоос гадна эрүүл мэндийн салбарын нөөцийг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Уулзалтын үеэр дүүргийн онцгой комиссын гишүүдээс eruul.gerege.mn системийн ажиллагааг хэвийн болгох, нэмэлт тунгийн талаарх мэдээлэл, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх амбулаторийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүн хүчний асуудлыг зөв хуваарилах зэрэг саналууд гарч байлаа. Эдгээр асуудлуудыг зөв менежментээр удирдаж, зөвхөн цар тахалтай тэмцэх биш учирч болох бүх гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд хамтран ажиллана гэдгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штабын удирдлагууд онцоллоо.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан