Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
СҮҮЛИЙН ХОЁР ХОНОГТ НҮҮРС ТЭЭВРИЙН 660 АВТОМАШИН ХИЛ НЭВТЭРЧЭЭ

Хилээр нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байна. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтоор нүүрс тээврийн 345 машин, 23-ны өдөр дээрх боомтоор 315 машин тус тус хил нэвтэрчээ.

Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-аас нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажлыг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд 2 сарын хугацаанд Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж ашиглалтад оруулсан.  

Дэлхий нийтэд нурмаг ачааг задгай тээвэрлэх нь эрс багасч байна. Учир нь нүүрсийг задгай тээвэрлэснээс үүдэн байгаль орчин бохирдох, хоргодол үүсэх, чанар алдагдах зэрэг асуудлууд гардаг.

Хилийн боомтуудад нэмэлтээр чингэлэгт тээврийн терминал байгуулагдсанаар боомтын үйл ажиллагаанд оролцох хүн хоорондын шууд харилцаа багасч, нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл буурахын зэрэгцээ нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх давуу талтай юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан