Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮНД НҮҮРС БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-Д АЖИЛЛАЛАА Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “AI for Women 100×100” хөтөлбөрийн нээлт боллоо Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна Б.Хишигтогтох: Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан
Хангай-21: Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө нь онол, практикийг хослуулсан ач холбогдолтой боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран Архангай аймагт зохион байгуулсан “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургуулийн хаалтын ажиллагаа боллоо.

Хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян,  Сургуулийн удирдагч, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн багийн дарга, ахмад Колин Аткинсон, Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож үг хэллээ.

Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтэд тархсан коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын хүнд хэцүү цаг үед хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд дадлага сургуулийг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан эрсдэлгүйгээр зохион байгууллаа. “Хангай-21” сургалт, дадлага, сургуулийн үндсэн зорилго нь гамшгийн удирдлагын ялангуяа тактикийн ажиллагааны түвшний удирдлагын ялгааг тодорхой болгох, дээрх түвшний төлөвлөлтийн баримт бичгийг сайжруулах, нөөцийн болон мэдээллийн менежментийг төгөлдөржүүлэхэд байлаа. “Хангай-21” сургалт, дадлага сургуулийг өмнөө дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн өмнөх сургалтуудаас ихээхэн онцлогтой, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө нь онол, практикийг хослуулсан ач холбогдолтой боллоо гэж дүгнэж байна” гэлээ.

  Энэ удаагийн сургалт, дадлага сургуулийг АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн-цэргийн харилцааны дэмжлэгийн багийн сургагч багш нар удирдан явуулж, НОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги, Өмнөд бүсээс Баянхонгор, Өвөрхангай, баруун бүсээс Завхан, хойд бүсээс Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон юм.

“Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь “Гамшгийн удирдлага”, “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангинаас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа”, “Нэрвэгдэгчийг эрэмбэлэн ангилалт”, “Олон нийттэй харилцах” сургалтыг зохион байгуулж, төгсгөлд нь команд штабын дадлагаар сурч мэдсэнээ бататгаснаар хамтарсан дадлага сургууль өндөрлөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан