Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮНД НҮҮРС БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-Д АЖИЛЛАЛАА Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “AI for Women 100×100” хөтөлбөрийн нээлт боллоо Сайжруулсан хатуу түлшний стандартыг шинэчлэн батлууллаа Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна Б.Хишигтогтох: Баянхошуу, Шархад дэд төвд тус бүр 110 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан
2024 он гэхэд найман “Дэд бүтцийн төв” ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

 

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанд Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн төв” буюу сервис центрийг байгуулах ажлын хэрэгжилтийг танилцууллаа. 

Монгол Улсын Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлэх 50 байршлыг баталсан. Үүнийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн 2 тэрбум юанийн санхүүжилтээр барихаар шийдвэрлэсэн билээ. Харин нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 118 дугаар тогтоолоор “Дэд бүтцийн төв”-ийн төслийг хэрэгжүүлэх 16 байршлыг баталсан бөгөөд эдгээр байршилд дэд бүтцийн төв байгуулах ажил тодорхой түвшинд үргэлжилж байна. 

Хуралдааны үеэр тус хорооны дарга М.Говьсайхан “Одоогоор хэдэн бичил төв байгуулаад байна вэ. Эдгээр төвд дэд бүтцийн ямар асуудлыг нь шийдвэрлэсэн бэ” гэдгийг тодрууллаа. Г.Ганхүү хэлэхдээ “Бүрэн хэрэгжиж дууссан нэг бичил төв байгаа нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжсэн. Мөн 80 гаруй хувийн барилга угсралтын гүйцэтгэлтэй хоёр төв байгаа нь Сүхбаатар болон Налайх дүүргийн газар нутагт хэрэгжиж байна. Нэг сервис центр байгуулахад 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд эрчим хүч, дулаан, цэвэр бохир ус, ариутгах татуурга зэрэг дэд бүтцийн таван асуудлыг шийдвэрлэж байна” гэлээ.

Хэрэгжих хугацааны хувьд харилцан адилгүй байгаа ч 2024 он гэхэд найман дэд бүтцийн төв барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Санхүүжилтийг графикийн дагуу баталж чадвал дээрх хугацаанд барьж дуусгана гэдгийг тэрбээр тодотголоо.

Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанаар мөн Нийслэлийн 2021 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг хэлэлцлээ. Мөн энэхүү төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан