Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮНД НҮҮРС БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-Д АЖИЛЛАЛАА Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “AI for Women 100×100” хөтөлбөрийн нээлт боллоо
119 төвийн утсанд 5424 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5989  иргэн хандсанаас 5424 удаагийн дуудлага мэдээлэлд амжилттай үйлчилсэн байна. Дуудлагын тоо өмнөх өдөртэй харьцуулахад 4,8 хувиар буурсан бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 91 хувьд амжилттай үйлчилсэн байна.

Иргэдээс, эерэг хариу гарч батлагдсан, ойрын хавьтал болсон тул хэрхэн яаралтай тусламж авах вэ, орон нутгийн харьяалалтай иргэд нийслэлд ирээд халдвар авсан бол хаана хандах, түргэвчилсэн шинжилгээ ашиглах заавар, эмийн багцын талаарх мэдээлэл зэрэг лавлагаа, мэдээллүүд зонхилж байна.

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд 06 дугаар сарын дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 76 хувь буюу нийт 281,466 дуудлагаас 213,973 дуудлагад амжилттай үйлчилсэн бол 07 дугаар сард нийт 174,439 дуудлагаас 162,609 буюу 91 хувьд, 08 дугаар сард 107,538 дуудлагаас 93,707 буюу 87 хувьд  амжилттай үйлчилсэн байна.

Харин 09 дүгээр сард нийт 54,371 дуудлагаас 44,708 буюу 82 хувьд амжилттай үйлчилжээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан