Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ”-ИЙГ БАТАЛЛАА

Төрийн албаны тухай хуулийн 56 дугаар зүйлд “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналт тавих чиг үүргийг Олон нийтийн хяналтын зөвлөл гүйцэтгэнэ. Зөвлөлийг сонгон шалгаруулах, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, зөвлөлийн ажиллах дүрмийг төрийн албаны төв байгууллага батална” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн хурлаар “Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

Олон нийтийн хяналтын зөвлөл нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд тавих хяналтыг судалгаа, үнэлгээний арга хэлбэрээр хийж, энэ талаарх бодит мэдээллээр Төрийн албаны зөвлөлийг хангах чиг үүрэгтэй ажиллах юм.

Олон нийтийн хяналтын зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалт, дарга, гишүүний эрх үүрэг зэрэг асуудлыг цогцоор нь журамласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан