Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Орлогод нийцсэн 700 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууц болон орлогод нийцсэн ногоон орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын орлогод нийцсэн 700 айлын ногоон орон сууц төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Уг асуудлыг өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж, дэмжлээ. Төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материалд 4 га газарт хэрэгжүүлэх бөгөөд төвлөрсөн  хангамж үйлчилгээнд холбогдсон, эрчим хүчний үр ашигтай зарцуулалттай байхаар төлөвлөжээ. 712 айлын уг төслийн 142 орон сууц нь түрээсийн, 570 айлын орон сууц нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан байна. Төслийн хүрээнд 292 автомашины дулаан зогсоол,  740мкв худалдаа үйлчилгээний хэсэг, 300м/кв  эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан төвийг барих аж. Мөн төлөвлөлтөд 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэг барихаар тусгасан байна.

Төслийг хэрэгжүүлснээр шинээр баригдах орон сууцны нүүрстөрөгч ялгаруулалт буурах, уур амьсгалд тэсвэртэй, энгийн байгууламжтай харьцуулахад хүлэмжийн хийг 50 орчим хувиар, агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулна. Ногоон орон сууцны хорооллыг төвлөрлийг бууруулах үүднээс дүүрэг бүрд барих боломжтой. Гэвч газар чөлөөлөлтийн ажил чухал байгааг нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хэллээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан