Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Сөүл хотын чиглэлд зорчих зорчигчдын PCR шинжилгээний шинэчлэгдсэн шаардлага

Сөүл хотын чиглэлийн зарим нислэгээс Корона вирусын тохиолдолд ихээр илэрч байгаатай холбогдуулан Сөүл хот руу нисэх зорчигчдын PCR шинжилгээний шинэчлэгдсэн шаардлагыг хүргүүлж байна.

Инчон нисэх буудалд бууж байгаа цагаас 48 цагийн дотор COVID-19 ПГУ (PCR)-ийн шинжилгээ өгч “Сөрөг” гарсан хариуг 24 цагийн дотор Англи хэл дээр тухайн эмнэлгийн албан бланк дээр хэвлүүлж, өөрийн гадаад пасспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал гарын үсэг зуруулж, тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай.

Бусад системээс авч хэвлэснийг зөвшөөрөхгүйг анхаарна уу.

Чингис Хаан ОУНБ-ын Бүртгэлийн цэг дээр ГЭРЭГЭ системд шивэгдэн орсон хариутай заавал тулгах учир гар утсандаа үзүүлэхэд бэлтгэн ГЭРЭГЭ апп татан авч суулгаж бэлдсэн байх, мөн ИНТЕРМЕД эмнэлэгт шинжилгээ өгсөн бол таны утсанд sms-р ирсэн шинжилгээний хариу бүхий линкээр шинжилгээний хариуг тулгах болохыг анхаарна уу.

Эх сурвалж:МИАТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан