Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Цөмийн оношилгоо, эмчилгээний төв нээлтээ хийлээ

Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д 2021-2030 онд оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, иргэд эх орондоо бүрэн оношлогдон, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх, хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчний үеийн тусламж, үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн төвийг төрөлжүүлэн байгуулах үйл ажиллагааг төрөөс дэмжих, хиймэл оюун ухаанд тулгуурлан өвчний эмгэг үеийг эрт илрүүлж, эмчлэх боломжийг бүрдүүлэх зэрэг томоохон арга хэмжээг төлөвлөсөн.

Энэ ажлын хүрээнд 2019 онд Улсын Хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад ороод байгаа билээ. Энэ төвийн “Цөмийн оношилгоо, эмчилгээний тасаг” 2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, иргэд үйлчлүүлэгчдийг хүлээн авахад бэлэн болсноо зарлалаа.  

Монгол Улсад анх удаа Позитрон Эмиссийн Томограф бүхий Компьютер Томограф (ПЭТ/КТ)-ийн хосолмол технологийг нэвтрүүлж байгаа нь энэ бөгөөд оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаанд шаардагдах цацраг идэвхт изотопыг дотооддоо үйлдвэрлэх циклотроныг мөн ашиглалтад оруулж байгаагаараа өмнө хэрэглэгдэж байсан хавдрын оношилгоо, эмчилгээний аргуудаас онцлог юм.  Уг технологийг эмнэл зүйн практикт нэвтрүүлснээр хавдар, мэдрэл, зүрх судасны өвчний оношилгоонд дэвшил гарч, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний хүртээмжийг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх тооцоолол гаргажээ.

Тус төв орчин үеийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан зориулалтын барилга байгууламж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд иргэдийн өндөр зардлаар гадаад улсад явж хийлгэдэг оношилгоо, эмчилгээг эх орондоо цогцоор нь хийлгэх боломжийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, компьютер томографийн төхөөрөмж нь 128 зүслэгтэй “revolution evo” гэх хамгийн сүүлийн үеийн өндөр нягтралтай зураг авах зориулалттай загвар ба тасалгааны агааржуулалтын систем, бохир усны систем зэрэг нь цацрагийн нэмэлт шарлага үүсгэхгүй байх зориулалтын шийдлээр баригдаж, цацраг мэдрэгч, агаарын даралт тохируулагч зэрэг хамгаалалтын систем суурилуулсан байна.

Хавдрын оношилгоонд шаардагдах цацраг идэвхт фторт диоксид глюкоз (18FDG) изотоп үйлдвэрлэх циклотрон нь эрүүл мэндийн салбарт цацраг идэвхт эм бэлдмэл үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглагддаг. Тухайлбал, БНХАУ-д 197, АНУ-д 150, Японд-д 76, ОХУ-д 56, БНСУ-д 39 гэх мэтчилэн дэлхийд 1281 циклотрон цацраг идэвхт эм бэлдмэл үйлдвэрлэх болон бусад зориулалтаар ашиглагдаж байна.

Эх сурвалж: Цөмийн энергийн комиссын Ажлын алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан