Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Ирэх сараас татвар, даатгал төлөөгүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх санал гаргав

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд ажлын хэсгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг богино хугацаанд шийдвэрлэх 15 санал танилцууллаа.

Түгжрэлийн өртгийг мөнгөн дүнгээр тооцвол, өнгөрсөн 10 жилд 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Үүнд шатахууны болон цаг хугацааны зардлыг (ажлын бүтээмж буурах, эрүүл мэнд, стресс, дуу чимээ гэх мэт) тооцсон байна. Нийт бүтээж буй баялгийнхаа найман хувийг түгжрэлд алдаж байгаа судалгаа гарч, иргэдийн 85 хувь түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэж хариулсан байна. Түүнчлэн судалгаанд оролцсон иргэдийн 76 хувь түгжрэлийг шийдэх зоригтой алхам хийх цаг болсон гэжээ.

Ажлын хэсэг дугаарын хязгаарлалт хэр үр дүнтэй байгааг судлахад хэрэгжилт хангалтгүй гарчээ. Тиймээс үүний хэрэгжилтийг хангуулах нь түгжрэлийг бууруулахад дэмтэй гэж үзсэн байна. Түүнчлэн зарим авто замыг нэг урсгалтай болгох боломжтой эсэхийг судлахад манай авто замын нэвтрүүлэх чадвар муу учраас одоогийн нөхцөлд тохиромжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ажлын хэсгийн богино хугацаанд түгжрэлийг бууруулах санал:

  • Тээврийн хэрэгслийн “ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭ” нэвтрүүлэх ажил (Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн нэгдсэн систем буюу RFID систем болон цахим тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэвтрүүлснээр зөрчил гаргасан, татвар хураамжаа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулахгүй байх)
  • Ерөнхий боловсролын сургуулийг 5/9 шилжүүлэх
  • Нийтийн тээврийн цагийг уртасгасан цагаар ажиллуулах, 05.30-00.00 цагт шилжүүлэх,
  • Дугаарын хязгаарлалтын хэрэгжилтийг хангах,
  • Төрийн албан хаагчдыг 1/5 онлайнд шилжүүлэх,
  • Үзлэг, оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
  • Тээврийн хэрэгслийн ослыг хурдан шуурхай шийдвэрлэдэг болгох,
  • Хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг торгох, ачих ажиллагааг сайжруулах, чангаруулах,
  • E-Police аппликейшныг иргэдэд сурталчлах, иргэдийг урамшуулах,
  • Автомашингүй гудамж бий болгох,
  • Зогсоолгүй бүс бий болгох,
  • Зогсоолыг төлбөржүүлэх, нэгдсэн системд оруулах,
  • Явган зам, дугуйн зам, авто замын гарц хаасан орц гарцыг чөлөөлөх,
  • Байгууллагуудын ажлын цагийг уян хатан болгох,
  • Уулзваруудын дахин инженерчлэл хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх

Эдгээр 15 саналыг ирэх сараас хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийг 13-18 хувиар бууруулна гэж ажлын хэсэг үзжээ.

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Одсүрэн түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдлийг Ерөнхий сайдад ийн танилцууллаа. Удахгүй дунд, урт хугацааны шийдлүүдээ танилцуулахаа ч энэ үеэр хэлсэн юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

5 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Татвар төлөөгүй бол зөв л дөө. Харин даатгал бол ямар ч хэрэггүй хэдэн компанийг хүчээр тэжээж байгаа асуудал. Иргэн сайн дурын үндсэн дээр л даатгуулах ёстой. Даатгуулахгүй эрсдэлээ өөрөө хариуцаад явна гэвэл тэр хүний л эрх
Энд тэндэхийн жижиг мөнгө нэхдэг авто зогсоолуудыг цэгцлэх үнэндээн бол мөнгө өгнө өгөхгүй гээ л эсвэл дүүрцэн зогсоолд оочирлож зогссоор замуудыг түгжрүүлж байна шүү дээ.
Ээ өнөө л энхтөрийн яриад байсан татвар хураамжаа төлөөгүй тээврийн хэрэгслийг явуулахгүй гээ л тэгээд төв замаар борчуудын тэрэг явахгүй энэ тэрээ бла бла. Тархиа ажлуулаачээ эсвэл ажилдаг тархитай хүн ажиллуул. Зүгээр л амраар нь хаана бооно зөрүүлнэ бултана сунана цагаа өөрчилнө бла бла. Хамгийн гол нь автозогсоолын асуудлаа шийдээ. Болж өгвөл төв магистрал замуудын угтвар хэсэгт төвлөрсөн иж бүрэн авто зогсоол байгуулаачээ ямар ч үнэ өртөг хүч хөдөлмөр бай хамаагүй. Өөрөөр хэлбэл хүн 2 км радиус дотор машинаа тавиад ажлаа амжуулчих дайны жишээ нь зүүн баруун 4 замын гаднаас ирдэг угтвар хэсэг олимпийн гудамж вогзал 7 буудал гээ л бараг болчино доо. Олимпийн гүүрээ хурдан дуусгаад зогсоолыг яаралтай ажиллуулж эхлэх шаардлагатай. Дээр нь хөдөлгөөний менежмент болон сахилга бат жишээ нь амраа бодоод элдэв гарц богино эргэлтүүдийг хааж боохоо болих цагдаа нар зохицуулалт бус үнэмлэх шалгадаг ажилдаа илүү цаг зарцуулдагаа болих зөвхөн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг зогсоож шалгадаг болгож зохицуулах гэх мэт
Соотон чихт новш
Хамгийн их уншсан