Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6589 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6589  дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

2021 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан дуудлагын тоо өмнөх өдөртэй харьцуулахад 67.9 хувиар өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 77 хувьд  амжилттай үйлчилжээ.

Батлагдсан тохиолдлын тоо өсч байгаатай холбоотой дуудлагын ачаалал өссөн байна. Мөн өмнөх өдөртэй харьцуулахад вакцинжуулалттай холбоотой лавлагаа 50 хувь, шинжилгээтэй холбоотой лавлагаа 40 хувиар өсчээ.

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсаар 06 дугаар сарын дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 76 хувь нийт 281.466 дуудлагаас 213.973 дуудлагад амжилттай үйлчилсэн.

Долоодугаар сарын дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 93 хувь, нийт 174,439 дуудлагаас 162,609-д амжилттай үйлчилсэн бол 8 дугаар сарын (2021.08.30-ны хүртэлх) дуудлагад амжилттай үйлчилсэн хувь 88 хувь, нийт 101,701 дуудлагаас 89.229 амжилттай үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан