Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ховд, Хөвсгөл аймагт голын усанд 35 хүн, 7000 мал боогджээ

Гол, мөрний усны үерХовд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Бөөргийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 5 өрхийн 26 хүн /12 том хүн, 14 хүүхэд/, 5000 бог мал “Бөөргийн” голын усанд боогдсон тухай дуудлагаар /2021.08.18-ны өдрийн 17:15 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан “Бамбай” гэдэг газар очиж үлдсэн 10 км газрыг явганаар туулахаар болсон байна.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Шугуй” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 10 км, сумын төвөөс хойд зүгт 41 км-т/ Дэлгэрмөрөн голд 4 зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлагаар /2021.08.18-ны өдрийн 04:24 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулан очиж иргэн С /34 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай Ө /31 настай, эмэгтэй/, Т /10 настай, эрэгтэй/, Н /7 настай, эмэгтэй/ нар 2000 бог малтай үерийн усанд автсаныг 2 цаг 04 минут ажиллан аварч аюулгүй газар гаргасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Цагаан эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 3 км, сумын төвд/ 2 өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Дэлгэрмөрөн голын усны түвшин нэмэгдэж 1 айл үерийн усанд автсан тухай дуудлагаар /2021.08.19-ний өдрийн 06:15 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиж иргэн Б-гийн 5 ханатай гэр, 2 том хүн, 3 хүүхдийг аюулгүй газарт хүргэн ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан