Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Тахилтын 1.5 км замын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам болон нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа. Төслийн хүрээнд тус замыг 1.5 км урттай, 14 метр өргөнтэй, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолойтой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, автомашин, явган зорчигчдод зориулсан нүхэн гарцтай байхаар төлөвлөсөн юм. 1.1 км авто замын асфальт-бетон хучилтыг хийж, 700 метр газарт явган замын хавтан суурилуулжээ. Зам барилгын ажлын явц 40 хувьтай байгаа бөгөөд аравдугаар сард бүрэн дуусгахаар ажиллаж байна.  Түүнчлэн нүхэн гарцын хийц эдлэлийг урьдчилан бэлтгэж, угсралтын бэлтгэл ажлыг ханган, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгээс цонх авахаар хүлээж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх замын ажлын явцыг шалгаад, шаардлагатай зүйл дээр дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж, авто замын бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгах хэрэгтэйг анхаарууллаа.

Тус зам ашиглалтад орсноор Орбит, Тахилт болон 22-ын товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсгэнэ. Түүнчлэн хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах чухал ач холбогдолтой авто зам, нүхэн гарцын бүтээн байгуулалт юм.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан