Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Барилга барих гэж байсан газарт ногоон байгууламж, автомашины зогсоол хийлээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан. Дээрх орон сууцны барилгын дундах 0.2 га талбайд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан “Марта Грийн” ХХК тус газраа барилга барих гэж байсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд газар дээр нь ажиллан, барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан юм. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг цуцалж, холбогдох хууль, дүрэм журамд нийцүүлэн, оршин суугчдын саналыг тусгаснаар ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийх үүрэг өгсөн. Улмаар  Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Тохижилтын ажлын даалгавар, тохижилтын загвар зургийг тус тус баталсан.

Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 23-наас тохижилтын ажлыг эхлүүлсэн юм. Ийн тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүхий иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ногоон байгууламж бий болгоод байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

1 Сэтгэгдэл
Сайхан болж өшөө том байх ёстой газартай мөртөлөө газаргүй юм шиг байдагаа бол стандарт бий болгохгүй бол дур дураарай байх шиг бн
Хамгийн их уншсан