Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Улсын хэмжээнд он гарсаар /2021.08.02/ нийслэлийн 2 дүүрэг, 35 аймгийн 47 суманд үерийн усанд автсан 236 тохиолдол бүртгэгдэж, 6 иргэн /том хүн 4, хүүхэд 2/ нас барж, 848 мал /бод мал 0, бог мал 848/ хорогдон, үерийн усанд 2 гэр нурж эвдэрч, 45 байшин, 235 гэр, 75 автомашин усанд автсан байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Орхон голын адаг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нурууны өврийн Богд, Яруу, Шарга, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун, Алтай нурууны Төгрөг зэрэг голуудын   усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Баруунтуруун, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-55 см давсан байна.

  Харин Халх, Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 10-60 см  даван хүчтэй үерлэж байна.

   Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан