Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нисэх онгоцны шинэ буудал, нийслэл хооронд буухиа автобус явж эхэллээ

Дэлхийн улс орнуудад нисэх онгоцны буудлаас хот руу, хотоос нисэх  буудал руу хүргэх хамгийн аюулгүй, хамгийн найдвартай тээврийн хэрэгслийн нэг бол буухиа автобус юм. Манай улсад нисэх онгоцны буудлын буухиа автобусыг нийслэлийн нийтийн тээврийн чиглэлээр 2013 онд туршилтаар анх явуулж байсан. Харин өдгөө Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор зорчигчдод дэлхийн стандартад нийцсэн шинэ автобусаар үйлчлэх хэрэгцээ, шаардлага үүссэн юм.

Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК болон "Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл" ХХК хамтран дээрх төслийг хэрэгжүүлэхээр "Улаанбаатар Эйрпорт Шаттл" ХХК буюу товчилсон нэрээр "UBUS" LLC-ийг байгууллаа.  Тус компани нь "Чингис хаан" нисэх онгоцны буудлын зорчигч урсгалын эргэлтэд тулгуурлан зорчигчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг хангасан, тусгай чиглэлийн том болон дунд оврын автобусны үйлчилгээг олон улсын болон дотоодын дүрэм, журам, стандартын дагуу эхлүүлээд байна. Ийнхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нисэх буудлын буухиа автобус” үйлчилгээг нийслэл хотдоо нэвтрүүлж, мэргэжлийн баг хамт олон зорчигчдод үйлчлэхэд бэлэн боллоо.

Тасалбар борлуулах цэг "Чингис хаан” олон улсын нисэх буудлын нэгдүгээр давхарт TRANSPORTATION SERVICE хэсэгт байрлаж байна. Мөн онлайнаар буюу www.ubus.mn сайтаар урьдчилж захиалга өгөх боломжтой юм.

Автобусны маршрутыг танилцуулъя.

УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ ХК

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан