Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгоно

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журмыг шинэчлэн баталсан.

2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль нь ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эрэгтэй хүн буюу эцэг дээрх тэтгэмжийг авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж үзэхээр байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэд заасан.

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрч, 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж нэмэлт оруулсан бөгөөд 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

Журам батлагдсанаар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгоход тавигдах шалгуур, нөхцөлийг тодорхой болголоо.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан