Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Биллиард болон баар цэнгээний газруудын үйл ажиллагааг нээхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулсаар байгаа.  Ингэснээр ААН-үүдийн үйл ажиллагааг гэрээний дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан нээж байгаа билээ. Тухайлбал амралтын газрууд болон фитнес, бассейн нээгдсэн байгаа юм.

Харин өчигдөр баар /паб, спорт, биллиард/ цэнгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээжээ.

Уулзалтын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэдээлэл хийж, гэрээний тусгай заалтуудыг дэлгэрэнгүй танилцуулж, ААНБ-ууд тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, санал солилцлоо гэж Улаанбаатарх хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан