Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Сэрэмжлүүлэг:Нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байна

Энэ сарын 10-19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Амралтын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, 9-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, ялангуяа төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээтэй, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газар, 11, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,  17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Харин 9-нд төвийн аймгуудын  нутгаар борооны өмнө түр зуур секундэд 20-22 метр, нөөлөг салхины эрсдэл өндөр байна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр халуун байна.

Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа цаг уурын байгууллага болон мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа ханган, гол, усны ослоос сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан