Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ж.Болдбаатар: Цэргийн эмч нар хэрэгтэй цаг үед тэргүүн шугамд зогсож, үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ны ХШҮДАГ-ын дарга, хурандаа Б.Эрхэмбаяр, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга, хурандаа Т.Мөнхбаяр, ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Содномдаржаа нарын ажлын хэсэг өчигдөр Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.

Тэд тус эмнэлгийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцахаас гадна, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам сахилга харилцуулагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн үйл ажиллагаа, ёс зүйн чиглэлээр хийж байгаа ажилтай танилцав. Түүнчлэн Цэргийн төв эмнэлгийн ногоон бүсийн үйл ажиллагаа, эмнэлгийн үйл ажиллагааны тайлантай танилцаж цаг үеийн мэдээлэл авлаа.

Тайланд “Ковид-19” цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, ногоон болон улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилтан алба хаагчдын судалгаа, дархлаажуулалт, эм тариа, эмчилгээнд хэрэглэгдэх бусад зүйлсийн нөөц, цалин урамшууллын талаар мэдээллийг багтаажээ. Үүний дараа тэд ногоон бүсэд ажиллаж байгаа алба, тасгийн дарга нараас дээших албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар “Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан алба хаагч бүр улс оронд тохиолдож байгаа хүнд цаг үед үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэд цэрэг хүний, эмч хүний тангарагтаа үнэнч байж тэргүүн шугамд ажиллаж байгаад нь талархаж байна” гэв. Ингээд тэрээр цааш нь үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайдын хүрээнд хийгдэж байгаа ажил, арга хэмжээний талаар танилцуулж, цаашид авч хэрэгжүүлбэл зохиох чиглэсэн үүргийг өглөө.

Тухайлбал, “Батлан хамгаалах Иргэний хяналт 1800-1144” тусгай дугаар ажиллах журмыг Төрийн нарийн бичгийн даргын 2021оны А/29 дүгээр тушаалаар баталж, энэхүү тусгай дугаараар БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, цэргийн нэгтгэл, анги, салбартай холбоотой аливаа мэдээллийг 24 цагийн турш хүлээн авч байна. Мөн Зэвсэгт хүчний ангиудын хяналтын камер болон дагалдах хэрэгслийн судалгаа, тооцоог үндэслэж, Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/80 дугаар тушаалын дагуу эхний ээлжид хугацаат цэргийн алба хаагчидтай нэгтгэл, ангиудын камержуулалтын ажлыг 2021 оны II улиралд багтаан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгаа талаар болон Батлан хамгаалахын сайдын дэргэдэх ”Иргэний зөвлөл”-ийн ажиллах журмыг Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/103 дугаар тушаалаар баталгаажуулж, Иргэний зөвлөлийн гишүүдийг томилоод байгаа зэрэг мэдээллүүдийг өглөө. Үүний дараа доорх үүргийг өглөө.

Үүнд,

1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Батлан хамгаалахын сайдын 2015 оны А/335 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний анги, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах дүрэм”-ийн хэрэгжилтийг хангах;

2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх;

3. Байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлэх;

4. Төсөв санхүүгийн сахилга хариуцлага, төрийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, дотоод аудиттай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, зааврыг судлах сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх арга хэмжээг тодорхой давтамжтайгаар зохион байгуулах;

5. Удирдах бүрэлдэхүүний ёс зүйн байдалд анхаарах, хяналт тавих зэргийг үрэгдээд Батлан хамгаалахын сайдаас дэвшүүлээд байгаа “Хандлагаа өөрчилж Хариуцлагаа дээшлүүлье” уриалгыг хүн бүхэн дор бүрнээ ажил, албандаа хэрэгжүүлэн ажиллахыг захилаа.  

Эх сурвалж: БХЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан