Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
БГД-ийн 5, 6, СХД-ийн 12-17-р хорооны хэрэглэгчдийн халуун усыг 09.16-ныг хүртэл хязгаарлана


Эрчим хүчний яамны захилгаар, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх 10-р хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг нэвтрэх систем /нэг талдаа 3,3км урттай 500Ф шугам/-д оруулан 600Ф болгон өргөтгөх, бүрэн шинэчлэх ажлыг энэ онд зохион байгуулж халаалтын улирлаас өмнө ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 8А магистраль нь анх 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар угсрагдаж байсан бөгөөд 24 жил ажиллаж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм.

Өнгөрөгч өвөл гэхэд 3-4 удаагийн том аваарыг засварлаж шуурхай арга хэмжээ авч байсан.
Хотын Ерөнхий менежер шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Игор Питров бусад албаныхантай хэд хэдэн удаа хуралдаж, тендерийн үйл ажиллагаа процесс, яамдуудын уялдаа холбоог хангаж ажлыг түргэвчилсний үр дүнд тус ажил 07 сарын 01-нээс эхэлж, трассд орсон талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, обьектыг шилжүүлэх ажлууд хийгдээд байна. 
Шугам сүлжээг өргөтгөх ажил нийт 7 хэсгээс бүрдэх бөгөөд гүйцэтгэгчээр шалгарсан байгууллагууд 07 сарын 14-нд ажлаа эхлүүлэхтэй холбоотойгоор Баянгол дүүргийн 5,6, Сонгинохайрхан дүүргийн 12-17-р хорооны хэрэглэгчдийн халуун усыг 2021.07.14-2021.09.16-ныг хүртэл хязгаарлах юм. Захиалагчийн хяналтыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК ажиллаж байна.

1 Сэтгэгдэл
Энэ нэг хэдэн турба солиход юун урт хугацаав дэ. Одоо амраад алга болно. Ажил эхэлнэ өглөө 10.00-аас орой 17.00 цаг хүртэл ажилласан болно. Энийгээ хэдэн компанид хувааж өгөөд 24 цагаар ажиллуулаад дуусгаач. Хэзээ байтлаа хэдэн турба 2 сар сольж байлаа. Одоо эхэлсэн 10-р хорооллыг хар лав 10 хонож байна ер хийсэн юм алга
Хамгийн их уншсан