Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Архангай аймгийн ОБГ-т АНУ-ын ЭСЯ-наас дөрвөн ширхэг амьсгалын бие даасан төхөөрөмж гардуулав

 

DSC0348.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн дэмжлэгийн бүлэгтэй хамтран “Хангай-2021” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургуулийг ирэх есдүгээр сард Архангай аймагт зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбаганаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ сургуулийн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаа, аврагчдын хамтарсан дадлага сургуулийн талаар хэлэлцэж, бэлтгэл ажлыг хангах үүрэг чиглэл өглөө.

Мөн энэ үеэр аймгийн Онцгой байдлын газарт АНУ-ын Элчин сайдын яамнаас 4 ширхэг амьсгалын бие даасан төхөөрөмжийг гардуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан