Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 176 сум хөл хорио тогтоогоод байна

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн байдлаар 18 аймгийн 176 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Тодруулбал,

Архангай аймгийн Булган сумаас бусад 18 сум,

2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд

3. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан

4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр

5. Сүхбаатар аймгийн 6 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Асгат,

6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд

7. Хэнтий аймгийн 18 сум бүгд

8. Дорнод аймгийн 5 сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр

9. Ховд аймгийн 4 сум буюу Булган, Манхан, Цэцэг, Алтай

10. Дундговь аймгийн 10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал

11. Дорноговь аймгийн 14 сум бүгд

12. Сэлэнгэ аймгийн 4 сум буюу Алтанбулаг, Баянгол, Ерөө, Мандал

13. Увс аймгийн 5 сум буюу Давст, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин

14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд

15.Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол

16.Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,

17.Завхан аймгийн 12 сум буюу Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум, Цагаанхайрхан, Нөмрөг

18.Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан