Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Бизнес, эрх зүйн баримт бичиг боловсруулахад ААН-үүдийн саналыг тусгана

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг сайжруулах хүрээнд “Улаанбаатар хотын худалдааны танхим”-аас тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж буй. Тухайлбал, тус танхимд 200 орчим томоохон аж ахуйн нэгж гишүүнээр элсээд байгаа бөгөөд цаашид жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг тэдэнтэй холбож, үйл ажиллагааг тэлэх дэмжлэг үзүүлнэ гэдгийг “Улаанбаатар хотын худалдааны танхим”-ын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ танилцуулав.  
Тэгвэл ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийн болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Улаанбаатар хот төр хувийн хэвшлийн зөвлөл” байгуулах саналыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон тус танхимаас гаргасныг ээлжит VII хуралдаанаар хэлэлцэн, баталлаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 33 мянга гаруй томоохон аж ахуйн нэгж, 670 гаруй мянган иргэн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж байна. Ийнхүү Нийслэлийн ИТХ-ын дэргэд “Улаанбаатр хот төр хувийн хэвшлийн зөвлөл”-ийг байгуулснаар Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн, шийдвэрлэх бизнес, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэлэлцүүлэх үед бизнес эрхлэгчдийн саналыг авч тусгадаг болох юм.

“Улаанбаатар хот төр хувийн хэвшлийн зөвлөл” байгуулсантай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид төдийгүй томоохон аж ахуйн нэгжүүдэд ч хүнд тусаж байгаа. Үүнийг нийтээрээ даван туулахад бидний хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс бизнес эрхлэгчдийг дэмжих, таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон Төлөөлөгчид Та бүхнийг идэвх, санаачилгатай ажиллахыг хүсье” гэсэн юм.
Ташрамд, зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэнэ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан