Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Улаанбаатар хотын төвлөрлийг зохицуулах нэгдсэн хөтөлбөрийг танилцуулав

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрлийг зохицуулах нэгдсэн хөтөлбөрийг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын автозамын сүлжээг нэмэгдүүлэх, хот төлөвлөлтийн зохицуулалт, нийтийн тээврийн шинэчлэл, хууль эрх зүйн зохицуулалт бүхий чиглэлүүдийг багтаасан нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд хотын гол болон туслах замуудыг шинээр болон өргөтгөн шинэчилж, хотын тойрог замын сүлжээг шинээр бий болгон, нүхэн гарц байгуулах, авто замын газар чөлөөлөлт зэрэг ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлэх юм.
Мөн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобусны парк шинэчлэл, менежментийн өөрчлөлт хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрөл нэвтрүүлэх /LRT/-ээр төлөвлөжээ. Ингэснээр Улаанбаатар хотын түгжрэлийг 50 хувь бууруулна гэж тооцож байна.   


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ газар доорх инженерийн байгууламж,  шугам сүлжээг эвддэг, гэмтээдэг байдал бий. Нэг гараараа ажил хийгээд, нөгөө гараараа өөр нэг ажлыг нураагаад байж болохгүй. Тиймээс аливаа ажлыг хийхдээ  маш сайн анхаарах хэрэгтэйг сануулав. 
Мөн тэрбээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод буй хэт төвлөрөл, түгжрэлийн асуудлаас болж нийслэлийн иргэд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байгаа. Тиймээс энэ асуудал дээр Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид анхаарал тавьж,  иргэд, олон нийт,  судалгааны байгууллагын байр суурь,  санал хүсэлтийг Ажлын хэсэгтэй холбож өгөх гүүр болон ажиллахыг үүрэг болгов. Мөн иргэн, аж ахуйн нэгж, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байж энэхүү хөтөлбөр үр дүнд хүрнэ гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчдийн зүгээс гаргасан санал, шүүмжлэлийг энэхүү төслийн баг, нийслэлийн Засаг даргад албан ёсоор хүргүүлэх бөгөөд ажилдаа тусгаж ажиллах шаардлагатайг хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан