Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Э.ДАВААЖАМЦ 900 КМ ЗАМЫГ ТУУЛЖ, ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ИРЛЭЭ

Цэрэгжлийн спортыг олон нийтэд сурталчлан таниулж, монгол цэргийн эр зориг, тэсвэр хатуужлыг өөрөөрөө үлгэрлэн яваа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 22 дахь өдрөө гүйж байна. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээллээр тэрээр өнөө өглөө 900 дэх км замаа туулж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт ирсэн байна. Ахлах ахлагч Э.Даваажамц 22 хоногийн хугацаанд Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хөндлөн туулсан бөгөөд түүнд орон нутгийн иргэд, Зэвсэгт хүчний алба хаагчид, тээвэрчид, зарим аж ахуйн нэгжүүд сэтгэлийн дэмжлэг үзүүлж, амжилт хүссээр байгаа юм. Тухайлбал, Монголын Залуучуудын холбоо болон түүний орон нутаг дахь салбарууд, Ховд аймгийн ЗДТГ, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, төрийн цэргийн байгууллагууд, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ахлагчийн зөвлөлийнхөн замд нь тосон авч, хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн “lowa”, “Garmin Mongolia”, “Монос” групп, “Unitel” группаас өөрийн нэрийн бүтээгдэхүүнээс хандивлаж, бартаа саадгүй зорьсон газраа хүрэхийг хүсэн ерөөсөн юм. Түүнчлэн ХХЕГ-ын зарим удирдлагаад хилийн заставуудаа эргэхээр явах замдаа ахлах ахлагчид хүндэтгэл үзүүлж “Цэрэг хүн ийм л байдаг. Бидний зорилго эх орныхоо төлөө гэсэн эрхэм үйлс юм” хэмээгээд торгон хилийн баганын гэрэл зургийг дурсгасан байна.

Ахлах ахлагч Э.Даваажамцад мэргэжлийн дэмжлэгийг ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн холбогдох удирдлагууд өдөр бүр үзүүлж байгаа юм.

Ахлах дэслэгч Д.БОЛОР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан