Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Улаанбаатар хотод ухаалаг технологид суурилсан усны хяналтын нэгдсэн систем нэвтрүүлнэ

Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тус Ажлын хэсэг гурван чухал асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Тодруулбал,

  1. Цэвэр усны зарцуулалт өндөр болох орон сууцад ухаалаг тоолуурт суурилсан техник, программ хангамжийн цогц шийдлийг бий болгох, усны хяналтын нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх
  2. Саарал усны хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлэх, инновацлаг техник технологийн шийдлийг нутагшуулах
  3. Шинээр баригдах орон сууцад ахуйн хэрэглээний усыг дахин ашиглах шийдлийг нэвтрүүлэх зэрэг ажлууд багтжээ.

Ажлын хэсгийг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ахалж байгаа бол нарийн бичгийн даргаар нь Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар ажиллаж байна. Ажлын хэсэг энэ сарын 16-нд хуралдаж, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар “Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдэл” сэдвээр илтгэл тавьсан.

Түүнчлэн Ажлын хэсгийн гишүүд тулгамдаж буй хууль, эрх зүйн орчин, судалгаа шинжилгээний ажил, нэвтрүүлэх боломжтой инновац, технологийн шийдэл болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар гэх мэт холбогдох 15 мэргэжлийн байгууллагын удирдлага, албан хаагч, төлөөллүүд багтжээ.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан