Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Хан Хиллс орчмын болон Туулын эрэгт газар эзэмшиж байсан 19 ААН-ийн эрхийг хүчингүй болголоо

Газар зохион байгуулалтын алба:

Эдгээр газрын эрхийг хамгаалалтын бүсэд орсон учир цуцалсан. Хан Хиллс орчмын 19 ААН-ын газрыг хүчингүй болгосон. Газар эзэмших эрхийг дуусгавар болгосон мэдэгдлийг өнөөдөр хүргүүлсэн.

Нийт 22 ААН-ийн газар эзэмших судалгаа байдгаас энэ удаад 19-ийг нь хүчингүй болгосон. Гурван компанийн газарт барилга баригдсан байгаа учраас барилгаас бусад газрыг нь хүчингүй болгоно.

Газар олголтын хугацаа нь хамгийн уртдаа 15 жилээр олгодог. Эдгээр ААН-үүд янз бүрийн хугацаатай байсан. Тухайн иргэн аж ахуйн хувьд нөхөн төлбөр яригдана. Хэрэв дуудлага худалдаагаар авсан бол ямар хэмжээний зардлаар авсан зэргийг харгалзан харилцан тохиролцоно.

Засаг даргын 2021 оны захирамжийн хүрээнд тухайн газрыг ундны усны ай сав газрын хүрээнд буцааж авсан.

Ойн сан, усан сан бүхий газруудад ажлын хэсгүүд гарч судалгаа хийж буй. Тус судалгааны дагуу шалгаж байна.

2009 оны тогтоолоор тухайн газар нутаг нь энгийн хамгаалалтын бүсэд байсан. 2021 онд Засаг даргын ажлын хэсэг байгуулагдаж уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Энэ газар эзэмших эрхүүдийг хууль бус гэж ойлгож болохгүй. Тухайн үеийн хууль, тогтоолдоо үндэслэн газар олгосон. Харин одоо тогтоолд өөрчлөлт орж байна.

Хүчингүй болгосон газруудыг нийтийн эдэлбэр газарт авах талаар ярьж байна. Энэ жил бид 20 орчим газрыг нийтийн эдэлбэр болгосон.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан