Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд автомашин хандивлалаа

Баянзүрх дүүрэгт 10 гаруй жил автомашингүй байсан Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хандивлалаа. Тэрбээр “Цар тахлын үед иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийн төлөө цурам хийлгүй зүтгэж байгаа та бүхний ажилд бага ч гэсэн тус болох үүднээс “Приус-30” маркийн автомашиныг хандивлаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй алтан гарт, цагаан нөмрөгт, энх цагийн эгэл баатрууд та бүхэн минь өнөө цагийн Монголын жинхэнэ баялаг шүү” гэлээ.

 
Автомашин хүлээн авсан өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд “Иргэндээ хүрч үйлчлэхийн тулд бид зарим тохиолдолд алхаж, заримдаа такси барьдаг байсан. Холбогдох удирдлагуудад энэ талаар удаа дараа хүсэлт хүргүүлсэн боловч шийдэгддэггүй. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан биднийг дэмжиж богино хугацаанд шийдвэрлэсэнд талархаж байна” гэсэн юм.


Баянзүрх дүүрэг 28 хороо, 370 мянга гаруй иргэнтэй. Хороо бүр дунджаар 10000-25000 иргэнтэй. Өрхийн эрүүл мэндийн төв өдөрт 300-500 иргэнд үйлчилдэг байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН  ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан