Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК  ШИНЭ УУРХАЙГААС 160 МЯНГАН ТОНН САЙН ЧАНАРЫН 1/3 КОКСЖИХ НҮҮРС БОРЛУУЛЛАА Япон Улсын буцалтгүй тусламжаар Дорнодын Хэрлэн сумын цэцэрлэгийг засварлана Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав
Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг барина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барих 300 ортой жишиг эмнэлгийн газартай танилцлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бусад дүүрэгт үлгэр жишээ болоосой гэсэндээ энэ эмнэлгийг дэмжсэн гэдгийг хэлж байлаа. Мөн гэр хороолол дундах зургаан дэд төвд төрийн байгууллага, хувийн хэвшил очвол дэмжиж, давуу байдал олгохоо илэрхийлж байсан.

Баянзүрх дүүрэг 360 мянга гаруй хүн амтай ч улсын эмнэлэггүй. Иймээс иргэдэд эмнэлгийн үйлчилгээ ойртож байгаа нь юу юунаас чухал. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “8, 9, 12, 17, 24 хорооны төв хэсэгт эмнэлгээ барьж байгаа. Эмнэлгийн шугам сүлжээ, дэд бүтцийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийнэ. Цаашид дүүрэгт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ахмадын сувилал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн сувилал барихад анхаарч ажиллана. Тулгамдаж байгаа асуудал нь инженерийн шугам, сүлжээ, дэд бүтэц. Амгалан дулааны станцыг өргөтгөж, цахилгаан, дулааны станц болгох шаардлагатай” байгааг танилцууллаа. Түүнчлэн тус дүүрэгт гэрэлтүүлэг, камер муу. Үүнтэй холбоотойгоор хүн амын тоогоороо Сонгинохайрхан дүүрэгтэй ижил ч гэмт хэргийн гаралт хоёр дахин их. Хан-Уул дүүргээс дөрөв дахин их байдаг гэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид Улаанбаатар хотын нэг зам дагасан төвлөрлийг задлах бодлого баримтална. Түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх гээд шийдэх шаардлагатай олон асуудал байна. 300 ортой, стандартын шаардлага хангасан эмнэлэг барина. Үүнтэй адил хотын төвд эмнэлэг, барилга барих бус, цаашид 10 дэд төв барьж, төрийн байгууллагаа гаргахад анхаарна. Ингэснээр гэр хороолол, түгжрэлийн асуудал шийдэгдэнэ. Сүхбаатарын талбайг тойрсон хэдэн барилгаас амьдралаас тасархай шийдвэр гарч, тэр нь 10, 20 жилийн дараа маш том хэмжээний шийдэж чадахгүй асуудал болдог нь Улаанбаатар хотын түгжрэл. Энэ нь төлөвлөлтгүй, эмх замбараагүй байдлын эхлэл болж байна. Энэ бол нэг л өдөр бий болсон асуудал биш. Цаашид дэд төвүүд рүү гарсан хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Ийм ч учраас Баянзүрх дүүргийн эмнэлгийг улсын төсөвт эхэлж шийдэж байна” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан